“Улаан” Цас 2р хэсэг

11139920_1572618132994792_671887849_n

Кёнсү: ямар зоригтой юм бэ? 6н цус сорогчын өөдөөс нэг муу дорд хүн… =наашаа ойртох=

Т-тэр соёогоо ил гаргачихлаа…

Сэхүн: хэрэггүй ээ Кёнсү. Хэдүүлээ зүгээр л явцгаая

Ёол: чамд байнга ийм аз тохиохгүй шүү!

Би: та нарын үнэрийг тогтоогоод авчихъя. Хэзээ нэг өдөр та нарыг агнахын тулд… =цааш явах=

Чэн: ямар сонин охин бэ? Сохор анчин??

Сэхүн: тэр нэг л нууцлагдмал байна. Нэг эсвэл сул дорой эсвэл хэмжээлшгүй их хүчтэй… хүн юм мөртлөө би сая түүнээс цус сорогчийг мэдэрсэн надтай төстэй мэдрэмж… яг л ямар нэгэн зүйлээр холбоотой юм шиг.

Тау: таныг аав тань эмэгтэй цус сорогч, шулам, хүмүүстэй ойртуулдгүй атал та яаж холбоотой байна гэж? Өөр зүйлсээр холбогдох боломжгүй.

Кёнсү: таны тамгалсан бүсгүй юм биш биз?

Сэхүн: үгүй ээ тэрнээс хүчтэй мэдрэмж… цус…

Тау: байж боломгүй юм ааваас тань өөр цэвэр цустан, таны хамаатан үлдээгүй.

Сэхүн: тийм болоод л сонин байгаад байна

Ёол: ингэхэд бусад цэвэр цустангууд яасан юм бэ?

Сэхүн: хаан аавын хэлснээр бол аавын ах буюу угсаа залгамлагч хунтайжын охин гайхамшигтай хүч чадал, эрдэм төгс төрсөн гэдэг. Энэ нь маш ховор бөгөөд цус сорогчдын агуу их түүхэнд гүнжээс өмнө ганцхан тийм чадвартай гүнж мэндэлж байсан. Өөр тийм чадвартай цэвэр цустан огт байгаагүй. Түүхэнд тэрнийг шуламнуудтай дайтах болсон шалтгаан гэж үздэг учир нь тэр гүнжийн аав гүнжийг ашиглан шуламнуудыг газрын хөрснөөс устгаж байтал гүнжид хор уулган алж шулам цус сорогчдын хооронд цуст тулаан үүссэн гэдэг юм л даа. Аав хэлэхдээ угсаа залгамжлах хаантан тийм дайнаас айсандаа болоод охиныхоо амийг бүрэлгэсэнд хатан гашуудаж амиа хорлон хаан ч сэтгэлийн тамаа дийлэхгүй хатан гүнж 2ын ардаас явсан гэсэн.

Тау: сонин л юм… заза ханхүү та хурдхан шилтгээнлүүгээ явахгүй бол болохгүй

Сэхүн: Тау чи, ер нь бүгд намайг битгий ТА гэж дуудаад бай. Зүгээр нэрээр минь дуудацгаа

Тау: би таны боол шүү дээ…

Кёнсү: цэвэр цустанг хүндлэхгүй бол болохгүй ээ ханхүү.

Би: ээжээ ааваа. Энэ ойгоор цус сорогчид сэлгүүцэх болж

Ээж: юу?

Би: би сая 6н цус сорогчтой таарсан

Ээж: миний охин тэгээд зүгээр үү?

Би: тиймээ би зүгээр. 2ын анчдын бууны ачаар зүгээр өнгөрсөн

Аав: зорд цус сорогчид биш байсан юмуу?

Би: тиймээ. 4 нь энгийн цус сорогч, 1 нь маш сул энергитэй ч дорд биш байсан, харин үлдсэн нэг нь Маш их энергитэй…

Аав: арай цэвэр цустан…

Би: магадгүй ээ ааваа. Ямартай ч 6уулаа байсан

Аав: миний охин болгоомжтой байж бай. Ойлгов уу?

Би: ойлголоо аав аа…

…ойд…

Өөрийн сонссон хоолойг дагаад алхтал тэр хүн хүндээр амьсгалж байсан ба архирах чимээ ч бас сонсогдов… би яагавчлаад гүйгээд очтол хүн шархдсан бололтой довтлохгүй харин чоно түүнийг идэх гэж байлаа… би яахаа мэдэхгүй түүнлүү чулуу шидтэл чоно намайг зүглээд ирэв… тэрний архирах чимээ миний сонсгол, гадаад байдлыг мэдрэх мэдрэмжийг төөрөгдүүлж байлаа. Бас тэрний үнэр надад их хэцүү санагдаж байв яг л хоолой боочихсон юм шиг… зөвхөн түүний хүнд хүнд наашаа алхахыг л мэдэрж байв. Ядаж байхад миний анчны буу зөвхөн цус сорогчдын ангуучлахад зориулагддаг ба амьтанд ямар ч гэмгүй 😦 нүднийхээ боолтыг авбал байдлыг улам л дордуулах болно яавал дээр вэ??? Арагшаагаа алхаж байгаад модонд тээглээд уначихав… чоно наашаа ойртоод яг надлуу үсэрдгийн даваан дээр маш хүчтэй зүйл чоныг цохиж унагаасан ба чоно ч цаашаа гүйчихэв…

?: зоригтой юм гээч? Ямар ч чадваргүй, сохор байж чононоос хүн аврах гээд

Би: чи чинь… Сэхүн гэгч..

Сэхүн: тийм ээ мөн байна.

Би: энэ чиний газар нутаг биш.

Сэхүн: аврагчдаа тэгэж хэлдэг юм уу?

Би: аварсанд баярлалаа. Чи одоо явна уу?

Сэхүн: асуух зүйл гараад чамайг энд байж магадгүй гээд ирсэн юм.

Би: амь аварсныг чинь болоод хариулъя. Юу юм?

Сэхүн: чи арай… цус сорогч юм биш биздээ?

Би: үгүй ээ би цус сорогчдын анчин байна. би цус байтугай мах ч иддэггүй. Цагаан хоолтон

Сэхүн: ойлгомжтой. Гэхдээ энэ хүнийг… бишээ шуламыг…?

Би: би өөрөө мэдээд аргалчихна. Чи явах хэрэгтэй =тэр хүнийг очоод түших=

Сэхүн: цус их алдсан байна би түшилцэх үү? Хаачих юм?

Би: яасан цус алдаж байгаа болохоор идэх нь үү?

Сэхүн: ү-үгүй ээ…

Би: би тэгвэл ганцаараа аваад явчихна… =түшээд цааш явах=

Сэхүн: ямар сонин охин бэ? Сохор гэхдээ ийм их мэдрэмжтэй байна гэж байх уу? Бас үнэрлэх сонсох мэдрэхүй нь хөгжчихсөн…

Би тэр шуламыг түшсээр гэртээ авч ирлээ. Шуламд муу зүйл хийхгүй л бол хараадаггүй учир аав ээж маань шуламнуудыг ангуучилдаггүй бас заримтай нь нөхөрлөдөг.

Би: ухаан орох шинж байна уу?

??: баярлалаа намайг аварсанд

Би: зүгээр дээ. Чамайг хэн гэдэг юм?

??: Лухан гэдэг…

Би: би эрэгтэй шуламтай анх удаа л таарж байна

Лухан: сонин юм бэ? Уул нь их л байдаг шд

Би: тийм л байх… цусыг чинь арчих хэрэгтэй байна цаашаа харж бай

Лухан: хэрэггүй дээ би өөрөө

Би: нурууныхыг чинь арчаад өгье бусдыг нь чи өөрөө арч

Лухан: ойлголоо =цаашаа харах=

Түүний цусыг арчихын тулд ойрттол цусны үнэр… миний хоолой шатаж байх шиг байна… энэ үнэр нэг л сайхан санагдаж ам минь цангах шиг болж тэр цуслуу тэмүүлсээр л… =нүдний боолтоо авах= тэрний хүзүү… цуснаас нь ганц л амсчихмаар байна =нүд улайх= би тэрний цусыг хүсэж байна…

эхний 2 хэсэг угаасаа оршил байсан. Үйл явдалууд нь дараачын хэсгээс эхлэх байх гэж бодож байна. дараагийн хэсэг 15+ сэтгэгдлээр

18 comments on ““Улаан” Цас 2р хэсэг

  1. Яаанааа яаанааа яааанааа :’))) одокхээёоооо гайгүй л байгаадаа. Аав ээж нь ирж буян болоосой. Цус л уухгүй юм шүү

  2. OMG баларсаан баларсан аав ээж нь хурдан л ирээсэй билээ
    Их сонирхолтой юм аа яг ийм төрлийн өгүүллэгт их дуртай 😉 ^^

  3. Үйл явдлаа илүү нууцлагдмал болговол бүүр ч илүү сонирхолтой болох ч юм шиг ххэ. Гоё болжээ. Шулам Лухан таалагдаад байхын хха. Сэүний тамгалсан охин нь Чэ юм шиг санагдаад байхын :3 Сэүний аав жинхэнэ шулмас уу гүү юу о.О эсвэл би ойлгохгүй байгаамуу о.О Зэвүүн санаатай гар вэ :)) Цусны үнэр нэг л авчихсан юм чинь одоо яах ч аргагүй л байхдаа :/ Лухан мэдвэл яана аа :/

Сэтгэгдэл бичих