Би бол “EXO”-гийн хар дарсан зүүд “20дугаар хэсэг”

11149568_1574303319525920_5904252686677464731_n

Удаан хүлээлгэсэнд уучлаарай. 😀

Лэеийн талаас…

SMTown live in London tour-д оролцчихоод онгоцноос буугаад нөгөө хэд гарахаар явж харин би 00 орчихоод явж байтал нэг охин гүйж байгаад бүдрээд уначихав. Би туслахаар гүйж очоод татаж босгох санаатай гарнаас нь барьтал тэр Ёнсотой үнэхээр адилхан охин байв O.O тэр ч бас надлуу гайхаж харж байснаа орилж эхлэв… би яахаа мэдэхгүй зогсож байтал захирал ирээд тэр охиныг миний охин гээд аваад явчихав О.О Ё-ёнсо амьд гэж үү?????

Машиндаа ороод суутал дахиад л чимээгүй орчин угтан авав. Бүгд л их стрэсстэж ядарцгаасан байх бөгөөд ихэнх нь зүгээр л нүд нь юу ч өгүүлэлгүй цонхруу ширтэцгээнэ. Жилийн өмнө болсон хэрэг бидний мөрөөдөл, бас дуучны маань замыг хайр найргүй гишиглэсэн болов ч бид дахин хөл дээрээ босохын тулд хичээж бас дахин хичээсээр өнөөдрийн нүүрийг үзэж байна. хүн болгоноор хараалгуулж, чичлүүлж байсан ч “Бид буруугүй шүү дээ” гэж хэлэхэд итгэх хүн бидэнд байхгүй хий дэмий л дотроо хашхирах тэр мэдрэмж… буруугүй гэж хэлэхийг галзууртлаа их хүсэх боловч хэлж чадахгүй байх тэр хоосон мэдрэмж… хамтлагаараа энэ хэргээс болж уйлан байж бүгд сайхан болноо гэсэн халуун дулаан үгсээр нэгнээ тайтгаруулж байсан ч одоо бол биднийг НЭГ хамтлаг гэдгийг илтгэх ганцхан зүйл нь “Эксо” гэсэн нэр байгаа нь харамсалтай юм. Бас өнөөдрийн харсан дүр зураглал намайг тайван байлгахгүй дотроос минь идэж байна. Ёнсо үнэхээр амьд гэж үү? Ийм зүйл байж болно гэж үү? Надруу яагаад орилсон юм бол?? Бусаддаа хэлвэл тэд яаж хүлээж авах бол? Баярлах болов уу? Эсвэл бүр гуниглах болов уу? Гайхаж байна…

Лэе: нөгөө… би онгоцны буудал дээр байхдаа нэг хүнийг харсан

Сүху: хэнийг?

Лэе: Ё-ёнсо…

Бүгд: АЙН????

Лэе: Ёнсо явж байсан…

Каи: та андуурсан байлгүй дээ…

Лэе: үгүй ээ. Би итгэлтэй байна. тэр мөн байсан

Сүху: яаж батлах юм?

Лэе: Ёнсотой үнэхээр адилхан царайтай, нүүр нь нилээд сорви болчихсон байсан боловч би таньж байсан. Бас…

Үмин: бас??

Лэе: захирал хамт явж байсан…

Сүху: ийм зүйл байж болно гэж үү?? Үнэн гэж үү?

Лэе: би иймэрхүү зүйлээр тоглоом хийх хүн биш.

Бэк: энтлүү явж байсан нь сайн юм бололоо захиралтай уулзацгаая

Чэн: гэхдээ захирал энт дээр байгаа болов уу?

Үмин: ямар ч байсан захиралыг ирэхээр заавал уулзацгаая

…..

=захиралын өрөөнд=

Захирал: тийм ээ та нарын зөв. Ёнсо амьд байгаа.

Лэе: тэгвэл бидэнд яагаад үхсэн гэж хэлсэн юм бэ???

Захирал: та нартай хамт байж, уулзаж, бүр та нарыг харж ч чадахгүй болсон учраас

Бүгд: ю-юу? Яагаад??

Захирал: та нарыг харах болгондоо Ёнсо тэр өдрийн өвдөлтөө дахин мэдрэх болохоор… бас та нарыг ой санамжнаасаа арччихсан болохоор…

Лэе: тэгээд л намайг таниагүй байх нь.

Захирал: тэр чухал биш ээ. Та нарыг харах л юм бол…

Сүху: ойлголоо захирал аа. Бид уулзахгүй ээ…

Захирал: та нар их ухаалаг болохоор надад таалагддаг юм шдээ.

….

…миний талаас…

Ээж: өө будаа дуусчихаж

Би: би аваад ирье ээж ээ. ^__^

Ээж: миний охин зүгээр гэж үү?

Би: зүгээр дээ ээжээ…

Ээж: өглөөнийхөө цайндаа зүгээр хөнгөн зүйл идчих юм уу? Заавал будаа гэлтгүйгээр

Би: ээжээ =.= би будаагүйгээр амьдарч чадахгүй ээ =.=

Гэрээс гараад явж байтал хэдэн охид надлуу хараад юм шивнэлдээд байв… надад ч ямар хамаа байхав дээ. Гэхдээ намайг яаж таньдаг юм бол?

?: энэ нөгөө Ёнсо гээд охин мөн биздээ? Жил чимээгүй байж байгаад яагаад гэнэт гараад ирэв?

??: хэлээд юу гэх вэ? СМ энтийн л явуулга биз

СМ энт гэнэ үү? Аавын энт шдээ. Намайг таньдаг юм байх даа… тэр 2луу ширттэл тэд яваад өгөв =толгойгоо сэгсгэх= юу л болоод байна даа =.=

Будаагаа дэлгүүрээс авчихаад явж байтал толгой эргээд нүд бүрэлзээд эхлэв… толгойгоо нэг сэгсэрчихээд хажуу тийшээгээ хартал нэг харанхуй гудам байв… яагаад энэ газар надад ингэж танил санагдаад…. гэнэт миний толгой аймшигтай хатгаж өвдөж эхэллээ… яагаад ч юм тархинд минь Ёнсо зугтаарай!!! Ёнсо зугтаачдээ!!! Гэх аймшигтай орилох дуу сонсогдож эхэллээ.. яг юу болоод байна аа??? Толгой өвдөж байна… яг л гавлын яслуу хадаас зоож байгаа юм шиг өвдөж байна… =доошоо суугаад чихээ дарах= ААААААААААААААААААААА!!! =орилох=

Ухаан санаа орж гарч байхад минь “Зүгээр үү?” хэмээн дулаанхан хоолой сонсогдож намайг тэврэн авж байгаа нь мэдрэгдэв… яг л нарны илч ээж байгаа юм шиг дулаахан бас тайван амгалан санагдах юм… хамгаалагч шиг… =ухаан алдах=

Ухаан ороход орны хажууд 2 хүний ярилцах нь сонсогдлоо…

1: Тэгэхээр чи Ёнсог …. алдаж унаж байхад нь …. юм уу? [[яриа нь орж гарж сонсогдож байгааг цэгээр тэмдэглэлээ.]]

2: тийм ээ …..лаа.

1: ямартай ч баяр….  .. байгаагүй бол хэцүүдэх байсан юм шиг байна

2: гэхдээ Ёнсо яагаад ийм болчихсон …

1: энийг тайлбарлахад их ..цүү. одоо яв даа Лэе ……ынхандаа битгий хэлээрэй

2: ойлго… захиралаа

Лэе гэдэг нь намайг тэвэрсэн хэн харин нөгөөх нь аав маань болж таарлаа. Би яагаад тийм тайван болсноо мэдэхгүй ч түүнийг явуулмааргүй санагдаад байна…

Би: Л-лэе…

2: са-сая намайг дуудсан уу?

Би: тий-м ээ.. битгий яваач…

Аав: юу?

Би: ганцхан өнөөдөр надтай хамт байгаад өгөөч. Би чамд мөнгө өгье

Лэе: уучлаарай би ажилтай…

Аав: Лэе би хамтлагийнханд чинь хэлчихэе чи өнөөдөр Ёнсотой хамт байгаад өгчих. Би гуйж байна

Лэе: а-аан ойлголоо захирал аа…

Би: ааваа та одоо гарж байхгүй юу?

Аав: за..

Би: би чамайг өмнө нь таньдаг байлуу?

Лэе: тийм гэж бодож байна.

Би: 2лаа дотно байсан юм уу?

Лэе: үгүй гэж бодож байна

Би: тэгээд чи надад яагаад тийм дотно санагдсан юм бол?

Лэе: мэ-мэдэхгүй ээ О.О

Би: хмм ойлголоо. Ажилтай байхад чинь хамт үлдэхийг гуйсанд уучлаарай

Лэе: зүгээр дээ. Би ч угаасаа ядраад байсан юм. Чиний ачаар сайхан нэг өдөр амрах нь…

Би: анх таарсан хүнээсээ ийм юм гуйгаад л би нээрээ =.= гэхдээ л яах аргагүй чиний хажууд тайван болчих юм…

Лэе: яагаад?

Би: урьд нь надад дандаа миний ардаас нэг юм хөгөөд байгаа юм шиг эсвэл намайг хүлчихсэн юм шиг түгшүүртэй санагдаад байдаг байсан юм.

Лэе: яагаад гэдгийг нь ойлгож байна аа.

Би: ямартай ч үлдэхээр зөвшөөрсөнд чинь баярлалаа…

Лэе: зүгээр дээ…

Би: эцэст нь эмнэлэгээс зугтаасан ч дахиад л эмнэлэгт хэвтчих шив =.=

Лэе: биеийг чинь бодоод л хэвтүүлсэн байлгүй дээ…

Би: гэхдээ л… нээрээ чи надтай хамт гарж болох уу?

Лэе: би нөгөө… дуучин болохоор гарж болохгүй… хүмүүс таньчихвал асуудал үүсэх байх

Би: тэгвэл эмчийн малгай өмсөөд маск зүүчих

Лэе: хмм. Ойлголоо…

Би: анх уулзаж байгаа гэхэд бид сайн ойлголцож байна шүү…

Лэе: миний хувьд анхны уулзалт биш л дээ

Би: магадгүй чи миний дурсамжинд байгаа байх…

Лэе: =шивнэх= Гэхдээ чи миний зүрхэнд байгаа…

…Гадаа…

Би: 2лаа суугаад жаахан амрая

Лэе: тэгье

Би: чи ямар хамтлагт байдаг юм?

Лэе: Эксо…

Би: мм тийм үү? Их завгүй хамтлаг байх даа…

Лэе: ммхм, яасан?

Би: чи маргааш ч бас ирж чадах уу?

Лэе: харин л дээ…

Би: ийм тайван байгаагүй удсан болохоор чамайг тийм ч хурдан явуулчихмааргүй байна

Лэе: ойлголоо орой болсон ч хамаагүй би ирэхийг бодноо

Би: баярлалаа ^__^

Бид 2 хэсэг чимээгүй суулаа гэтэл Лэе миний мөрийг дэрлэчихэв О.О гэхдээ яагаад ч юм би цаг хугацааг зогсоосой гэж хүсэж байна…

Бичилгүй удчихсан чинь санаануудаа мартаад бүр төсөөрчихөж ээ :))) сүүлдээ бүр юу бичээд байгаагаа ч ойлгосонгүй :\ ямартай ч таалагдана гэж найдаж байна 😀 Дараачийн хэсэг төгсгөлийнх байх байх. Энэ өгүүллэг маань 23аас хэтрэхгүй хэсэгтэй байх болно.

next: 30+ сэтгэгдэл

Сурталчилгаа

31 comments on “Би бол “EXO”-гийн хар дарсан зүүд “20дугаар хэсэг”

  1. Хайр тархинас арчигдсан ч зүрхэнд үүрд оршино ввввв Лэе мин гхдэ бүгдийг эргүүлэн санавал эксогийхнийг жхн муухайгаар бодх бхдааа ай хөөрхий амьдрал минь ххэ амжилт админаа ахиж битгий алга болоорой ^_^

  2. Youngseo mindee T.T ih l hetsuu bga bhdaa hurdan ergej sanawal bas uurt ni uwdult ih medregdeh bhdaa exog sanawal ch……
    Za ter yahaw 1 sard bolson temtseenii manyshot hezee oroh we?

  3. Aaaaa adminaa uneheer uneheer ih udlaa shuuu neg bodliin unedee gestuu blaa oro bolovuu yaah bol gj odort 2 oos 3 n udaa orj uzeed l ghdee oruulsnd bayarlalaaa bas goy boljeee yonso gaigui boloh bhoo happy ending biz dee

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s