Бидний хайрын түүх Oneshot

hj

Бидний хайрын түүх

Жисүг: Яа Хэсон чамд нөгөө ангийн Лэе сайн гэсэн

Би: юу??

Жисүг: Лэе сайн гэсэн.

Би: яагаад тэгж бодоов?

Хюнжин: бараг бүгд л мэддэг юм байналээшд.

Би: тийм гэж үү? 😮

Жисүг: гэхдээ надад Лэе жоохон сонин санадаад байдаг юм.

Хюнжин: яг үнэн. Нээх сонин нойрмог. Найзууд нь инээлдэж байхад хүртэл зүүрмэглээд сууж байдаг.

Жисүг: тэрнээс гадна нээх ноомой. Мэдэхгүй ээ тэрнийг бараг эмэгтэй хүн боддоггүй байх гэж бодсон юмсан

Хюнжин: яахаараа тийм тэнэг юм манай Хэсонд дурладаг байна аа?

Би: болиоч дээ. Хүнд сайн болно гэдэг чинь гэм биш шд

Жисүг: өө зааз нөгөөх чинь бүр өмөөрөөд эхлэх шив?

Би: өмөөрсөндөө биш зүгээр л хэлж байна

Жисүг: чиний л төлөө хэлж байна шд.

Би: хэрвээ Лэе найз Сэхүндээ “Нөгөө ангийн Жисүг чамд сайн гэсэн. Яахаараа ийм тэнэг хүн чамд сайн болчихдог байна аа?” гэвэл чамд сайхан байна уу? Хэн ч өөрийнх нь сайн найзыг муулж байгаа хүнтэй үерхэхийг байтугай ярилцахыг ч хүсдэггүй юм. =явах=

Арай л дэндүүлчихсэн ч гэсэн Лэеийг муулаад байх нь надад үнэхээр таалагдсангүй. Яаж дараа нь уучлалт гуйна даа. Шал балай юм хийчихсэн ч юмуу? Заза одоо нэгэнт өнгөрсөн хэрэг…

Хичээл таран тартал Жисүг надтай юу ч ярьсангүй. Надад гомдчихсон л байхдаа. Одоо би юу гэж хэлнээ… би бага зэрэг уйтгарлаад явж байтал Лэе урдаас алхаж байв… яана аа? Би харц тулгарах уу болих уу? Яах уу? Надад сайн нтр гээд байсан болохоор нь лав л тайван байж чадахгүй нь бололтой. Яана аа ямар тэнэг юм бэ? Ёоооё одоо би яах уу? Юу ч болоогүй юм шиг хажуугаар нь зөрчихье…

Лэе: Хэсонаа

Тэ-тэ-тэр миний нэрийг дуудсан уу???? О.О

Лэе: чамтай түр ярилцаж болох уу?

Би: аан… за

Лэе: нэг газар очих уу?

Би: хэрэггүй байх аа. Эндээ л ярилцчихъя

Лэе: хэлэхэд жоохон эвгүй юм л даа

Би: юу юм?

Лэе: Би чамд сайн.

Сургуулийн хүүхдүүд бид 2луу гайхаад харсаар байлаа…

Би: чи энэ үгээрээ юуг илэрхийлэх гэсэн юм?

Лэе: надтай үерхэх үү?

Би: айн?

Лэе: надтай үерхээч? 😀

Би: юу… нөгөө =Лэе газар хэвтэх= 😮 яа! Босоочдээ…

Лэе: зөвшөөртөл чинь ингээд л хэвтэрж байхаас

Сургуулийн хүүхдүүд: Зөв-Шөөр!!! Зөв-шөөр!!!

Лэе: алив ээ. Тийм гээд л болоо…

Би: о-ойлголоо тиймээс одоо бос…

Сургуулийн хүүхдүүд: ҮҮҮҮҮҮҮҮ!!! Баяр хүргэе!!!~~~

Лэе: баярлалаа… гэрлүү чинь хүргээд өгье үзэсгэлэнт найз охин минь…

===:===:===:===

~~Анхны болзоо~~

Анх удаа болзох гэж байгаа болохоор хэтэрхий их догдолсондоо болоод цагаасаа 5н минутын өмнө хүрээд ирчих шив =.= уул нь эмэгтэй нь хоцорвол сүртэй байдаг биздээ? Гээд уулзхаар тохирсон газарлуугаа очтол Лэе зогсож байлаа О.О

Лэе: өглөөний мэнд 😀

Би: чамд ч бас ^^ хэзээ ирсэн юм? удаан хүлээсэн үү?

Лэе: үгүй ээ 10н минут орчмын өмнө л… чамтай болзоно гэхээд догдлоод эрт сэрчихсэн болохоор хүлээж байя гэж бодоод л…

Би: ххэ би ч бас тэгсэн ^^

Лэе: өнөөдөр юу хийхийг хүсэж байна?

Би: Ахмад Лэед хөлгийн эрхийг өглөө. Та жолоодно уу?

Лэе: хха тэгвэл эхлээд кино үзэцгээе?

Би: ммхм болж байна…

Бид 2 анх үерхэж эхэлж байсан болохоор хэт романтик үнсэлдсэн кино үзэх нь надад эвгүй санагдаж байлаа… харин яаж хэлэхээ сайн мэдэхгүй байх юм…

Лэе: 2лаа Миннионс үзэх үү?

Би: а-айн?

Лэе: минионс нээлтээ хийчихэж хамт үзэцгээе.

Би: тэгье 😀

Лэе: хөөрхөн юм аа хха

Би: ххэ харин тийм ээ. Их таалагдлаа…

Өлсөөд байна =.= саяны попкорн дундаа авчихсан байсан болохоор нэг удаа бид 2ын гар шүргэлцээд дахиж авахаас ичээд аваагүй =.=

Лэе: Ми вант банана 😀

Би: юу?

Лэе: чи сая Минионс үзээ биздээ хха. Минионуудын хэлээр өлсөж байна гэж хэлж байхаддаа.

Би: би ч бас бага зэрэг…

Лэе: тэгвэл явж юм авж идэцгээе.

Би: тэгье ^^

Лэе миний бодлыг уншаад байгаа юм байх даа? 😮

Лэе: одоо хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгээр жаахан алхах уу?

Би: тэгье. Гадаа ч сайхан байна

Лэе: Хэсон чи юунд дуртай вэ?

Би: ямар талаасаа? Хобби эсвэл дуртай аттан…

Лэе: зүгээр л бүх дуртай зүйлс, дургүй зүйлс, хүсэл гээд л бүх зүйлсийг чинь мэдмээр санагдаад байна…

Би: ххэ яваандаа мэдэлцэх байх даа… би ч бас чамайг мэдмээр л байна…

Лэе: би нэг юмыг мэдмээр санагдаад байдаг юм… хэрвээ би газар хэвтэж чамайг яаруулаагүй байсан бол чи надад зөвшөөрөхгүй байх байсан уу?

Би: харин л дээ… ямартай ч чамайг надад сайн гэдгийг мэдээд баярласан гэхээр бас ч зөвшөөрөхгүй биш л байсан байх…

Лэе: мм баярлалаа 😀 чамайг надтай хүчээр үерхэж байж магадгүй гээд санаа зовоод байсан юм…

Би: яалаа гэж дээ. Харин чи надад яагаад сайн болсон юм?

Лэе: яагаад сайн болсон гэх шалтгаан байхгүй ч сайн болсныг минь илтгэх жишээ их олон байгаа…

Би: надад сонсох цаг байгаа шүү…

Лэе: ммм… Чи ямар ч үед надад үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг… инээж, уйлж, баярлаж, гомдож, нойрмоглож байхдаа ч үзэсгэлэнтэй. Бас ямар нэгэн зүйлс, мөрөөдлийнхөө тухай ярихдаа нүд чинь гялалздаг. Хөөрхөн инээхэд чинь миний зүрх зогсох дөхдөг. Нүдрүү чинь жаахан л ширтчих юм бол намайг уусгаад үүрд чамтай хамт баймаар санагддаг. Орой унтхадаа бодсоор байгаад унтаж, өглөө сэрэхдээ хамгийн түрүүнд чиний тухай л боддог…

Би: я-яа одоо болноо. Иччихлээ бүр…

Лэе: Хэсонаа

Би: яасан

Лэе: хайраа гэж дуудацгааж байж болох уу? Бие биенийгээ

Би: б-болноо =доошоо харах=

Лэе: Х-хайр аа

Би: яасан?

Лэе: зүгээр л дуудаж үзмээр санагдаад

Би: хайраа…

Лэе: би үнэхээр их жаргалтай байгаагаасаа болоод үхчихэж магадгүй л байна хха

Би: үхэж ч харин болохгүй шүү! ^^

Лэе: ойлголоо хатагтай…

Бид хоёр хэсэг чимээгүй явлаа… 2лаа л анхны болзоо болохоор юу ярихаа сайн мэдэхгүй, бага зэрэг хөндий байлаа… гэхдээ би түүний гарнаас хөтлөхийг үнэхээр их хүсэж байна… яадаг юм! Нэг зориг гаргаад үзнэ ээ B|

Би гараа түүнлүү алгуурхнаар ойртууллаа.. Юу л хийгээд байна даа Хэсон =.= эцэст нь би түүний гараас хөтөлчихлөө О.О … тэр цочсоноо надлуу том нүдлэж харчихаад миний гарлуу бас нэг хараад хайр татам инээмсэглэлээ… тэгээд гарыг минь хэзээ ч тавихгүй гэсэн мэт атгасан хэвээрээ инээмсэглээд л алхаад байв… зүрх яг дэлбэлэх нь ээ~ тэрний гар нь том бас үнэхээр дулаахан. Бүр халуун байв тааламжтай ч юм шиг 😀 ямартай ч зүрх дэлбэрэх дөхөн нүүр улайж байгаа ч үнэхээр сайхан байна… 😀

Лэеийн бодол ““бид 2 чимээгүй явсаар л… энэ чимээгүй байдлыг зогсоохын тулд юм ярих гэсэн боловч үг хэл нэг л эвлэж өгсөнгүй дэмий л сандарж явсаар л… ядахнаа түүний гараас хөтөлчихвөл сайхансан. Даанч тэр иймэрхүү юманд дургүй байж магадгүй болохоор иймэрхүү үйлдлүүдийг одоохондоо хийгээд хэрэггү__ O.O гарт нэг бүлээхэн зүйл мэдрэгдлээ. Мэдээж тэр түрүүлж гарт хүрэхгүй байх тиймээс сүнс????? O.O би алгуурхнаар эргээд хартал тэр өөдөөс нөгөөх л хайр татам харцаараа ширтэж байлаа. Би гарлуугаа хартал тэр намайг хөтөлчихсөн байв. Яагаад ч юм биеэр халуу дүйгээд энэ жижигхэн гарыг хөтөлчихсөн байхад дэлхий бишээ бүхэл бүтэн огторгуй ертөнц минийх болчихсон юм шиг санагдаж цаашдаа энэ их аз жаргалаа хэвээр нь байлгахын тулд энэ гарыг хэзээ ч тавихгүй гэж өөртөө бодон цааш алхлаа… ҮНЭХЭЭР ИХ ЖАРГАЛТАЙ БАЙНА. БҮР ҮГЭЭР ХЭЛЭМГҮЙ…””

===:===:===:===

~~Анхны үнсэлт~~

Би: Лэе 😦

Лэе: яасан?

Би: манай багш намайг юм хийгээд өг гэнэ ээ…

Лэе: ойлголоо

Би: хамт явж чадахгүй нь ээ 😦

Лэе: за. Тэгвэл баяртай. Сайхан амраарай. Би явлаа

Би: з-за баяртай 😮

Тэр яваад өглөө =.= уул нь худлаа ч гэсэн хамт үлдэж хийлцэе гэсэн бол би хэрэггүй гээд л явуулна шд =.= муухай гэдэг нь =.=

Ангидаа ороод дуртай дургүй суугаад багшийн хий гэсэн тэнэг даалгаварыг нь хийж байлаа. Энэ жил бид ахлах сургуулиа төгсөх гэж байгаа болохоор багш нэг захиархуу юм шийвүүлэх юм гэнэ ээ блаххх =.= ядаж байхад сургуулийн нууцлал ч гэх шиг нэг тэнэг юмнаас болоод багшын компютер ганднаас плаш гэх мэт мэдээ хуулах юмнууд нэвртэрж болдоггүйгээс гадна тусгай мессенжрээр багш нар хоорондоо юм явуулж болдог ч гаднаас мэйл хүлээж авч болдоггүй юм байна =_= гол нь Лэед уур хүрээд байна Т.Т хамт явж чадахгүй нь гэхэд тийм их баярлаад байхдаа яахав дээ. Заваан амьтан…

1…, 2…, 3 цаг өнгөрлөө =.= ямар урт юм нуршдаг мэдрэл багш вэ? Ёооё нэг хүүхдийнх л гэхэд 2 хуудас байхдаа яахав дээ. Юм идэлгүй хийгээд эхэлчихсэн болохоор өлсөж үхлээ. Гарж нэг юм олж идчихээд ирж үргэлжлүүлэхээс гээд ангиас гартал Лэе O.O энэ энд юу хийж байдаг билээ???? Явлаа гээгүй билүү? Бүр болоогүй цонхны тавцан дээр суугаад унтаж байлаа~ өхөөрдөм гэдэг нь. Намайг хүлээж байсан юм байхдаа?^^ би түүний урд очоод царайг нь ажиглалаа… эгдүүтэй хошуугаа унжуулаад унтчихаж… хайр хүрмээр гэдэг нь… түүнийг сэрээгээд ангид оруулаад унтуулсан нь түүнд илүү тухтай байх

Би: Лэе~ =гаранд нь хүрэх=

Тэрнийг дуудтал тэр цочоод сэрчихэв… эгдүүтэй :3

Лэе=нүдээ нухалчихаад=: Дуусчихсан юм уу?

Би: үгүй ээ. Юм идэхээр гарсан чинь чи сууж байсан

Лэе: сайн байна. Чи ер нь яахаараа эрт өлсөөд эрт гарж ирдэггүй хүн бэ =.=

Би: юу?

Лэе: чамайг юм хийж байхаар чинь саад болохгүй гээд ангийн чинь гадаа хүлээж байгаад унтчихсан байна шд =.=

Би: ххэ хөөрхөн гэдэг нь… уурлаад байгаа юмуу даа~ ^^

Лэе: мэдээж үгүй 😀 ангилуу чинь орж юм идэцгээе

Би: мм нөгөө идэх юмаа аваагүй_

Лэе: би авчихсаан. =ангилуу орох=

Би ардаас нь ортол тэр хамгийн урд талын ширээний хажууд очиж зогсоод торноосоо юмнуудаа гаргах гэж байлаа.

Би: туслах уу?

Лэе: би олигтой юмнууд аваагүй шүү.

Би: зүгээрээ гоё байна ^^

Лэе: тэгвэл суучих хатагтай гээд авсан юмнуудаа үргэлжлэн гаргалаа. Үнэхээр халамжтай золиг юмаа… ундаа, шоколат, жигнэмэг, кимбаб, догбуги гэх мэт зүйлс авсан байлаа. Миний дуртай зүйлс байна о.о

Лэе=толгойгоо маажих=: чиний тухай судалгаа хийгээд үр дүнд нь хэдхэн юмнууд л авсан.. =сандал дээр өөдөөс хараад суух=

EXO-Lay_1406342743_af_org

Би: яаж?? 😮

Лэе: чи хийжүүлсэн ундаа уух нээх дуртай биш. Харин ч юм шийж байхдаа алимний жүүс уух дуртай, бас шоколат идэхээр ой санамж сайжирж сэтгэх бодох чадвар дээшлэнэ гэдэгт итгэдэг гэж хэлж байсан. Кимбабыг үндэсний хоол гэдэгт итгэж хайрлаж явдаг гэж хэлж байсан гэх мэтээр…

Би: гайхалтай 😮

Лэе: хэний найз залуу билээ дээ.

Би: нээрээ хэзээнээс хүлээсэн юм?

Лэе: чамд баяртай гэж гүйж гарчихаад шууд ойр хавьд байдаг хоолны газар юу билээ тийшээ гүйгээд л… чамайг уурлуулж явчихаад буцаж ирээд гайхшруулах гэсэн чинь чи бүр ертөнцөөс тасархай болчихсон юмаа хийж байсан болохоор саад болохгүй гээд хүлээгээд л сууж байсан юм. сүүлд нь унтаад баг алчихлаа =.=

Би: үгүй ээ намайг гайхшруулж чадсан… миний халамжтай ханхүү минь ^^

Лэе: Хэ-хэсонаа

Би: яасан?

Лэе: чи нөгөө… хөдөлгөөнгүй байж байж болох уу?

Би: яах гэж?

Лэе: з-зүгээр л =толгойгоо маажих=

Би: ойлголоо 🙂

Тэр сандалнаасаа босоод надлуу ойртож эхлэв О.О … тэр надлуу бүр ойртохын хэрээр би юу болохыг нь ойлгон нүдээ аньлаа… тэрий уруул эцэст нь минийхт хүрчихлээ… яг л тэнгэрт дүүлэн нисэж байгаа мэт санагдаж зүрхнээс минь хэдэн мянган шувуухай нисэж Лэед хүрч байгаа мэт…

Тэр уруулаа надаас аажмаар холдуулахад би нүдээ нээлээ… тэр миний нүдлүү харчихаад ангиас хар хурдаараа гүйн гарлаа О.О яачихсан юм бол? …

Лэеийн бодол ““тэр намайг халамжтай ханхүү гэж хэлэхэд нь сэтгэл догдлоод болж өгсөнгүй… түүнээс хөдөлгөөнгүй байж байхыг гуйчихаад үнсэхээр ойртлоо. Тэр ч гайхаж байснаа нүдээ анив… Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Түүнийг үнсэхэд тайлбарлаж боломгүй олон мэдрэмжүүд ар араасаа хөвөрсөөр… гагцхүү намайг түүнд эргэлт буцалтгүйгээр дурлачихсан гэдгийг миний зүрх мэдэрж байлаа… БИ ЧАМД ХАЙРТАЙ ХЭСОН… түүнийг үнсэхээ болиход миний өөдөөс бага зэрэг хацар нь туяарчихсан үзэсгэлэнтэй тэр өөдөөс минь ширтэж байлаа… харин би түүний нүдлүү хараад сандарсандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан болохоороо ангиас гүйхээрээ гарав … зүрх минь О.О””

===:===:===:===

~~Анхны маргаан~~

Багш: Хэсон чи шинэ шилжиж ирсэн хүүхдэд ерөнхий зүйлс хичээлийн хуваарь, ангиудын байршил гэх мэт зүйлсийг заагаад өгчихөөрэй

Би: яагаад би гэж? =.=

Багш: чи сургуулиар хамгийн их тэнэдэг нь учраас

Би: арай ч дээ =.= тэгээд тэр шинэ ирсэн тэнэг юм чинь хаана байна?

?: шинэ ирсэн тэнэг нь ард чинь байна өө

Би=цочих=: а-а-аан нө-нөгөө сайн уу?

Бантсандаа үхэх нь ээ =.=

?: сайн2.

Би: Хэсон гэдэг…

?: намайг Бэкхён гэдэг

Би: таатай байна. дагаад яваарай…

Би: энэ манай химийн анги

Бэкхён: мм ойлгомжтой…

Би: нө-нөгөө түрүүн тэнэг гэсэнд уучлаарай

Бэкхён: зүгээр дээ 😀

Би: за ашгүй дээ ^^

Бэкхён: чи надад зургийн кабинет хаана байдгийг хэлээд өгөөч?

Би: бололгүй яахав дагаад яваарай ^^ Би түүнд хичээлийн хуваарийг өгчихөөд сургуулийн өнцөг булан бүрээр дагуулж явлаа..

Би: энэ бол манай цайны газар. Хүүхдүүдийн ганц амилдаг газар даа хха. Одоо угаасаа цайны цаг болж байна 2лаа ч бас хоололцгооё… бид 2 хоол авахаар зогсож байхад Бэкхён инээдтэй юм ярин бид инээлдсээр байгаад Лэеийг таг мартчихсан байлаа о.о яана аа? 5мессеж 8н дуудлага? Юу гэж хэлнэ ээ…

Лэе: Хэсон…

Би: ө-өө Лэе~

Лэе: энэ хэн бэ?

Би: аан шинэ хүүхэд ххэ танилц Бэк энэ бол Лэе

Бэк: таатай байна. Өнөөдөр шилжиж ирж байгаа

Лэе: надад ч бас… Хэсон хамт хоололцгооё

Би: уучлаарай Лэе би өнөөдөр Бэктэй хоололчихъё

Лэе: яагаад?

Би: Бэкд энд одоохондоо найз байхгүй байгаа. Дээрээс нь та нартай суух эвгүй байгаа байх.

Лэе: о-ойлголоо О.О =цаашаа явах=

Бэк: энэ хэн бэ?

Би: миний найз залуу…

Бэк: мм. Их ухаантай юм шиг байна. би лав оронд нь байсан бол хардах байсан байхдаа.

Би: яагаад?

Бэк: энэ түрүүн чамайг надад сургууль танилцуулж байхад бидэнлүү хараад байсан залуу байна.

Би: аан. Зүгээрээ тэр намайг хардахгүй ээ.

Бэк: Хэсоноо хамт сууцгаая. Би жоохон хоцорчихсон байгаа болохоор чи надад заагаад өг…

Би: за тэгье…

Бэк: Хэсоноо хамт хоололцгооё

Би: би өнөөдөр_

Бэк: ээ л дээ надад одоогоор чамаас өөр найз байхгүй болохоор ганцаараа хооллох хэцүү байна аа.

Би: зиа зиа тэгвэл хурдан найзтай болоорой. Тэр хүртэл чинь хамт хоололцгооё

Бэк: баярлалаа.

Бэк: Хэсоноо хичээл тараад хэсэгтээ надад давтлага өгж болох уу?

Би: яагаад?

Бэк: хэт хоцорчихсон болохоор хичээлээ ойлгодоггүй ээ.

Би: ойлголоо. Би Лэед хэлчихье…

Бэк: энд ирээд дээрдэх байх гэж болсон чинь үнэхээр л дээрдэж байна шүү

Би: юу нь?

Бэк: сэтгэлээр уначихдаг байсан юм. гэхдээ чамайг миний хажууд байхаар уйтгар гунигаа мартчих юм…

Би: ххэ ашгүй дээ. Найздаа туслаж байгаа минь сайн хэрэг

Бэк: Хэсонаа чи өнөөдөр тарчихаад завтай юу?

Би: онцийн төлөвлөсөн зүйл байхгүй ээ.

Бэк: тэгвэл зургийн кабинетлуу ороод ирээч тэгэх үү?

Би: тэгье.

Бэк: заавал ирнэ гэж амал.

Би: ойлголоо доо хха.

Орой зургийн ангилуу ортол хөшгөө хаачихсан харанхуй байлаа. Би гэрэл асаах гэтэл хэн нэгэн “битгий” гэж хэлэв… хэн нэгэн ч гэж дээ энэ Бэкхёны хоолой байлаа…

Бэк: урагшаа чигээрээ 10 алхвал урд чинь нэг зүйл байгаа хүрж үзчихээд хүрлээ гээд хэлээрэй. Тэр үед нь би гэрэл асаах болно

Би: заа…. хүрлээ….

Гэрэл астал урд минь миний зураг байв… яг ч миний зураг биш хэн нэгэн энэ зургийг зурсан байлаа…

Бэк: хичээгээд л зураад л бас арилгаад л байсан…. үүнтэй адилаар чамд татагдаж байсан ч найз залуутай болохоор чинь сэтгэл дотроо бас арилгах гэж үзсэн ч би чадаагүй харин ч чи улам тод болсоор л байсан… тиймээс дахин арилгаж чадахгүй… Хэсонаа би яг одоо чамайг найз залуугаасаа сал. Над дээр ир. Гэж хэлж чадахгүй л дээ… гэхдээ миний сэтгэлийг мэдээд хүлээж авахаар болсон цагтаа над дээр хүрээд ирээсэй гэж хүсэж байна…

Би: бэк битгий тоглоод бай л даа…

Бэк: үгүй ээ энэ тоглоом биш… чи эргэн тойрондохоо хар л даа. Тоглоом байсан бол би ингэж их хичээхгүй….

Би ч эргэн тойрноо хартал энд тэнд зүрхэн хэлбэртэй шаар үлээгээд өлгөчихсөн, миний зургийг хэд хэд зурчихсан байлаа… дошоо хартал би яг сарнайн дэлбээгээр хийсэн зүрхний голд зогсож байлаа… шоконд ороод зогсож байтал

Лэе: хэсонаа чи ийм байсан юм уу?

Би: Л-лэе О.О

Лэе: чи ийм зүйл хийгээд яваад байсан юм уу?

Би: тийм биш ээ…

Лэе: зөвшөөрөөч дээ тэгээд

Би: юу?

Лэе: зөвшөөрөх гэж байгаа юм биш үү?

Би: чи яаж ингэж…?

Лэе: харин чи яаж ингэж чадаж байна аа Хэсон…? Би чамд итгэхийг хүсэж… бишээ итгэж байсан. Хэнээс илүүгээр чамд л итгэдэг байсан. Нэг залуутай өдөржингөө инээлдээд миний дуудлага мессежүүдэд хариу өгөхгүй байхад би зүгээр л чамт итгэх ёстой гээд итгэж байсан. Надтай хооллохгүй тэр залуутайгаа хооллоно гэхэд ч бас л итгэж байсан. Чамтай өөр анги болохоороо завсарлагаанаар гүйгээр ирэхэд үргэлж чи түүнтэй инээлдээд сууж байдаг байсан… би харамлаж байсан ч чамд итгэсээр л байсан. Өдөр болгон надтай биш тэр залуутайгаа хоол иддэг байсан ч би чамд итгэж л байсан. Тарчихаад надтай хамт харилгүй тэр залууд давтлага өгч түүнээр хүргүүлдэг байхад чинь ч би ардаас чинь хараад л уур минь хүрж байсан ч чамд итгэдэг болохоор юу ч хэлэлгүй зүгээр л явдаг болсон… чөлөөт цагаараа ч миний л хардаг тэр инээмсэглэлээрээ тэр залууруугаа харж инээдэг болоход би зүгээр л чамд итгээд өнгөрдөг болсон. Өнөөдөр ч бас хамт харьцгаая гэж асуухад минь чи “хүнд амалчихсан юм аа. Өнөөдөртөө чи ганцаараа харьчих” гэж хэлэхэд чинь хэдий хамт явахыг хүсэж байсан ч зүгээр л за гээд өнгөрсөн. Хамгийн их дургүй хүрч байгаа нь би чамайг гуйж байснаас тэр залуу нь чамайг 1000 дахин илүү гуйж байгаа болохоор тэр… Гэхдээ би одоо чадахгүй нь. Би дахиж итгэлээ ингэж хугалуулхыг хүсэхгүй байна. та 2т амжилт хүсэе. Баяртай Хэсон =ангиас гараад гүйх=

Харин би ард нь юу ч хийхээ мэдэлгүй нулимс урссаар л… тэрэнд тийм хэцүү байсан гэж үү? Тийм их хэцүү байсан гэж үү? Би яагаад ойлгосонгүй вэ? Би яагаад мэдрээгүй юм бэ???? Би яагаад ийм тэнэг юм бэ??? Хараал ид…. би түүний ардаас явахыг хүссэн ч хэтэрхий оройтсон байх тийм үү?

Бэк: намайг уучлаарай…

Би: зүгээр дээ. Харин би чиний хийсэн өнөөдрийг явлыг чинь мартмаар байна. нөхөрлөлөө үгүй хиймээргүй байгааг минь ойлгоорой. =ангиас гарах=

Тэр ярьж байхдаа нулимс нь цийлэгнэчихсэн байсан… би яаж тэрнийг ингэж зовоож чадав аа… алхах ч хүсэл алга… цонхны тавцан түшээд зогстол Лэеийн унтаж байсан тавцан байлаа….. =уйлах= намайг ингэж их хайрлаж халамжилдаг байтал би гэж нэг тэнэг….

Сургуулийн гадаа гараад иртэл бороо орж байв… сайн л биз миний нулимсийг борооны тусал нуух байх гээд алхах гэтэл

Лэе: явцгаах уу? Би гайхаад хажуу тийшээгээ хартал Лэе нилээн норчихсон, шүхэр барьчихсан хажууд зогсож байлаа…

Би: 😮

Лэе: явахгүй байсан юм уу?

Би: …

Лэе: ямар удаан гарч ирдэг юм бэ? Мангар охин =.= бас битгий уйлаад бай…

Би юу гэхээ мэдэхгүй түүнийг тэвэрч аваад уйллаа. Харин тэр миний толгойг илээд

Лэе: одоо битгий уйл даа… чамайг тэрэнд зөвшөөрөхгүй гэж итгэж байсан болохоор гадаа хүлээж байсан юм…

Би: мангар амьтан. Тэнэг амьтан. Тийм зүйлсийг мэдэрж байсан бол надад хэлэхгүй яасан юм =уйлах=

Лэе: анх надаас болоод 2 найзтайгаа муудалцаад найзгүй болчихоо биздээ? Тийм байхад арай гэж найзтай болж байхад чинь яаж болиулдаг юм…

Би: ю-юу?

Лэе: бид 2ын үерхдэг өдөр найзууд чинь намайг муулаад чи намайг өмөөрснөөсөө болоод найзгүй болчихоо биздээ…

Би: сонсож байсан юм уу? Гэхдээээээ л намайг үнэхээр уучлаарай Лэе. Би дахиж ийм юм хийхгүй ээ 😥

Лэе: одоо битгий уйл даа. Явцгаая

Би: я-яагаад норчихсон юм бэ?

Лэе: надад ч бас шүхэр байхгүй байсан болохоор явж шүхэр авсан юм..

Би: миний төлөө юу?

Лэе: өөрийнхөө төлөө авчихаад одоо харьчихсан байна л даа…

Би: мангар амьтан бэ 😥

Лэе: Яа! Одоо битгий уйлаад бай. Инээ

Би: инээчинэ за юу тт.тт

Лэе: би чамд итгэдэг… өөрөөсөө ч илүү… гэхдээ би бусад залууст итгэдэггүй. Тиймээс л би харддаггүй харин чамайгаа хармалдаг юм шүү~

Би: хааяа бас хардаж бай мэдүү тт.тт чиний зурган дээр охиндууд лаик дарахаар би чамайг харддаг шиг.

Лэе: ойлголоо хатагтай ❤

Би: мангар =.=

Лэе: чиний хайртай мангар 😀

Би: яах гэж мангар хүнд хайртай болчихов доо…

Лэе: учир нь би хайрлахгүй байхын аргагүй залуу учраас…. ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ ХЭСОНАА~ ❤

төгсөв :3 таалагдвал сэтгэгдлээ мартваа^^

Advertisements

14 comments on “Бидний хайрын түүх Oneshot

  1. сүүлийн уоншотуудыг бөөнөөр нь уншлаа эдминаа үнэхээр хэлэх үг олдохгүйнээ үнэхэээр үнэхэээр их баярлалаа мааш их таалагдсан 3лааа үнэхэээр гоё томоос том амжилт хүсье хичээгээрэй амжилт ааахххх ишинааа энэ зохиомжийг уншаад тэр үнэхээр л амьдрал дээрээ ийм хүн байхдаа гэж бодлоо яг л ийм тайван хүлээцтэй хайр татам гайхалтай нэгэн ишинаааа лэээээе бас эдминааа хайртай шүү баярлалаа :>

  2. Үнэхээр хөөрхөн болжээ. Лэе Хёсон 2 хамтдаа гоё шүү :))) Лэетэ Хёосунта нэг уаншот бичвэл их баярлана шүү :))

  3. Laeiig tegj helceed ywaad ogoh bh gj bodsonshuu tgsen cin gadaann tuunii deerees shuher baritsan zogsoj bn gheer axx setgel dogdlol medregdeed odoo hurtel oguulleg duussan hedii c tern bodogdood bhin xxi ✌✌✌ :3 😀

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s