Орлосон захидал Oneshot

large Дараачийн уоншот 😀“ Сайн байна уу хэхэ… Чамайг энэ захиаг унших үеийн мэндийг хүргэе. 2уулаа сүй тавьсан ч гэсэн уламжлалыг дагаад намайг 18н нас хүртэл бид бие биетэйгээ уулзаж болохгүй болохоор танихгүй хүнтэйгээ гэрлэх нь гэж их санаа зовж байлаа… чи ч бас адилхан уу? Намайг санаа зовоод байсан болохоор аав маань чамтай захиагаар харьцахыг санал болгоод одоо би бичээд сууж байна… юу бичихээ мэдэхгүй байгаа ч өөрийгөө эхлээд танилцуулчихдаг юм билүү гэж бодлоо… Намайг Ким Ажүн гэдэг. Ким гэр бүлийн 2дох хүүхэд дээрээ нэг эгчтэй бас доороо нэг дүүтэй. Ххэ энийг ч мэдэх л байх л даа… гэхдээ хэлмээр санагдаад л… хариу хүлээж байя 🙂 ”

Крис: ЛЭЭЭЭЕ

Би: дуудсан уу залуу эзэнтээн?

Крис: тийм ээ… чи энэ захианд олигтойхон шиг хариу бичээд явуулчих

Би: болох юм уу? Энэ чинь таны сүйт бүсгүйгээс ирсэн…

Крис: болно оо. би угаасаа иймэрхүү хогийн юмнуудад дургүй. Хурдан бичээд явуулчихаарай

Би: ойлголоо залуу эзэнтээн

Түүний захиаг уншиж үзлээ хараахан уулзаагүй хэдий ч цэгцтэй бас цэвэрхэн бичгийн хэвээс нь харахад эелдэг зөөлөн бас гэгээлэг охин мэт санагдав… түүнлүү хариу бичихэд ч их амархан, харилцан ярилцхад бэрхшээлгүй энгийн ааш зантай санагдав. Юуны түрүүнд би эелдэг бас хүлээцтэй хүний дүрийг бүтээх хэрэгтэй байх өдийг хүртэл охидуудтай яаж харьцдаг байсан шигээ л биччихье… Жинхэнэ Крис шиг бичих юм бол тэрнийг гомдоож ч мэдэх юм.

“ Сайн сайн байна уу? Чиний аав үнэхээр мэргэн санаа гаргаж ээ. Чамаас захиа хүлээж авсандаа их баяртай байна. би ч бас танай гэр бүлийнхэнтэй ураг барилдах болсондоо их гайхсаан. Таницхад таатай байлаан. Намайг Крис гэдэг Wu гэр бүлийн ганц хүү. Өөр бичиж хэлэх юм олдохгүй юм аа.”

Түүнлүү товч бөгөөд тодорхой хариу бичээд явуулчихлаа…

Крис: хариу биччихэв үү?

Би: тийм ээ залуу эзэнтээн.

Крис: би гарж найзуудтайгаа ууж суулаа

Би: би хамт…?

Крис: өнөөдөртөө амар. Чамтай хамт байхаар ядаргаатай байдаг юм

Би: ойлголоо…

Би бол гэрээсээ дайжиж, аав ээжтэйгээ холбоогоо таслан Сөүлд ирсэн орох оронгүй хүн. Эхэндээ зугаацаж наргиж зодоон цохион, дээрэм хийж, охидоор тоглож явдаг байсан ч одоо Wu гэр бүлд ажиллаад л явж байна. Крис бас над шиг охидоор тоглож бас сээтгэнэж явдаг болохоор ээж нь эрэгтэй туслахтай болгосон нь би юм. Түүний өмнөөс бүх зүйлийг хийж сүүдэр шиг дагадаг байж байгаад Крис том болохын хирээр миний хийх зүйл нилээдгүй багассан. Wu гэр бүл, Kim гэр бүл гэх мэт олонд танигдаагүй ч хэмжээлшгүй их эд хөрөнгөтэй, уламжлалт байшинд амьдардаг гэр бүлүүд цөөнгүй байдаг бөгөөд тэд хүүхдүүдээ хооронд нь гэрлүүлж ураг барилдацгаадаг.

Дахин нэг захиа ирлээ

“ Танилцсандаа таатай байна. Чиний хэлсэнчлэн бичих юм олдохгүй байгаа ч юуны тухай бичиж болох уу? Хэмээн бодож бас би их хичээж байгаа. Чи мэдэх байх тийм үү? Гэр бүлүүдээс нэг л буюу хамгийн том хүүхэд нь өөрийнх шигээ бас танайх шиг язгууртан гэр бүлүүдийн хүүхэдтэйй ураг барилдах ёстой байдгийг? Ххэ. Гэхдээ яагаад айлын 2дох охин байж ураг барилдах хүн болсныг мэдэх үү? Зүгээр л ийм юм болчихсон юм… Би өөрөө ч ойлгодоггүй багаас минь л намайг эцэг их биш асрагч эх өсгөсөн, гэр бүлтэйгээ биш туслах зарц нартайгаа л хамт байдаг байсан, баяр ёслолоор ч тэр миний эцэг эх надтай зүгээр энгийн танил шиг харьцдаг… ххэ би юу л бичээд байна даа… чиний тухай сонирхож болох уу?”

Тэр их хэцүү бас ганцаардлыг мэдэрдэг байсан байх нь ээ? Над шиг…

“Чамд их хэцүү байсан байхдаа гэж бодож байна. Гэхдээ хичээгээрэй чамайг илүү сайхан ирээдүй хүлээж байгаа байх. Миний тухай гэх юм бол би гэрээс их гарж явдаг нэг тиймэрхүү л… Чи юунд дуртай вэ?”

“Гоё юм аа. Би гэрээс бараг гардаггүй, хичээлдээ бага аниасаа хойш яваагүй гэрээр сурахаар болсон… хааяа үнэхээр бачимддаг шүү… дуртай зүйл гэх юм бол би ойрд ногоон цайнд их дурлаад байгаа. Үнэр нь надад тайтгарлыг авч ирдэг… Олон төрлийн ногоон цай цуглуулах нь надад таадагддаг болсон. Чамд юу таалагддаг вэ?”

За байз Крисд юу таалагддаг билээ?? Дотуур хувцастай хүүхнүүдийн сэтгүүл? Охидтой зугаацах?? Чихэрлэг зүйлсийг үзэн яддаг??? =.= бичиж болохгүй нь ээ… миний зохиосон тэвчээртэй хүлээцтэй Крисийн тухай бичнэ ээ.

“Би ч бас ногоон цайнд дуртай гэхдээ би кофег илүүд үздэг. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?”

“ Ммм… би хичээлээ л хийдэг сургуульд намайг бага зэрэг дээрлхдэг байсан болохоор би их хэцүү ааштай болчихсон…….”

Гэх мэтээр бидний захидалууд хөвөрсөөр л… өвөл, хавар, зун, намар өнгөрлөө… тэр миний нүдийг нээж өгсөн гэхэд болно… дэлхий ямар сайхан гэдгийг, шувуудын жиргээ ямар уянгалаг гэдгийг, цэцгийг цомирлог ямар үзэсгэлэнтэй гэдгийг би одоо л анзаарч байх шиг… тэр бид 2ыг орчин өөр болохоор тэрний үзэл бодол энгийн хүмүүсээс нэг л өөр гэгээлэг байлаа… Тэр гэрээс бараг гардаггүй үг дуу чөөтэй гэдэг хэдий ч надад бичсэн захиа бүрдээ өөрийн харсан үзсэн, сонссон дуу, уншсан ном гэх мэтээ бүгдэнг нь тайлбарлаж, өөрийн гэсэн дүгнэлтийг хэлдэг байлаа. Би ч түүний уншсан номнуудыг бас уншиж, сонссон дууг нь хэдэн арван удаа сонсдог болов… түүнийг надад захиа бичих болгонд баярлаж… хүлээ… тэр надлуу биш Крислүү л бичиж байгаа…….

/Бичиж ирүүлж байсан захианых нь хэсгүүдээс/

“Өнөөдөр би эгч дүү 2тойгоо уулзаж ярилцах зав олдлоо, үнэхээр баяртай байлаа……”

“Ойрд яагаад ч юм Richard Clyderman-ий зохиосон аянууд их таалагдах боллоо…..”

“…дахиад л өвөр болчихлоо. Цасыг харахаар өөрийн эрхгүй гуниглах юм…”

“Чи цэцэгнүүд ургаж байгааг ажигласан уу? Манай хашаанд нэг сакурагийн мод байдаг юм… түүнийг цэцэглэхээс хамтдаа харахыг хүсэж байна…”

“….Би нэг зураг зурсан, захианыхаа ард хийчихсэн байгаа… чамд манай хашаанд байдаг Сакураны модны тухай ярьж байсан байх аа? Тэрнийг зурчихсан ^^ …..”

“ чи өөрийн хүүхэд насны тухай яриач?”

Би юу гэж бичихээ бодоод бодоод олсонгүй… өөрийнхөө тухай бичихийг хүсэж байгаа ч болохгүй…. гэхдээ өөрийнхөө тухай жаахан биччихвэл зүгээр байх тийм үү?

“ Би бага байхдаа их ганцаарддаг байсан, эцэг эх ч хайхардаггүй байсан…үргэлж л тэнгэрийг ширтээд дээшээ хараад хэвтэж байдаг байлаа…”

Үнэндээ Крис тийм байгаагүй гэхдээ ингэж бичиж болно гэж үү??? Тэр Кририйн багадаа ямар байсныг ээж ааваасаа асуугаад мэдчихвэл яах бол? Тэгээд захиа бичиж байгаа хүн Крис биш гээд хариу бичихээ больчихвол яах вэ??? Тэрний ачаар өөрчлөгдөж, юмсын сайханыг мэдэрсэн би дахиж түүнтэй харьцахгүй гэхээс гунигтай юм… гэхдээ нэгэнт явуулчихсан юм чинь одоо харамсхад дэндүү оройтсон…

Түүнээс захиа ирлээ… онгойлгож уншхаас бага зэрэг айж байсан ч захиа ирсэнд нь баяртай байлаа…

“ Гунигтай юм… гэхдээ би чиний мэдрэмжийг чинь ойлгож байна аа. Тэнгэр их үзэсгэлэнтэй болохоор ширтхэд сайхан байдаг… бас. Энэ удаагийн захиа чинь чиний сэтгэл үнэхээр их шингэсэн юм шиг бас чамайг миний хажууд байгаа юм шиг мэдрэгдсэн… үнэхээр их баяртай байна… Мм нээрээ би удахгүй бидний анхны уулзалт болох байх, бас би танай сургуульд суралцхаар болсон … хүлээж байна”

Бидний анхны уулзалт..? Анх удаа би чамайг харах нь гэхдээ захиа бичиж байсан хүний хувиар биш захиа бичиж байсан хүний туслахын хувиар уулзах байх… ямартай ч үнэхээр их баяртай байна…. харна гэхээс л баяртай байна. Бас хамт сурах нь

Крис: чи одоо болтол захиагаар харилцаж байгаа юм уу?

Би: тиймээ залуу эзэнтээн

Крис: одоо боль2 хэцүү л байгаа биз. Бараг 3жил хагас боллоошд

Би: зүгээрдээ зал_

Крис: заза. Маргааш бидний уулзалт болох болно. Миний хувцаснуудыг бэлдчихээрэй. Үдэшлэгийн үеэр уулзана гэсэн байх шүү…

Би: ойлголоо…

Маргааш түүнийг харах нь байна… харахыг хүсэж байна…

Крис: хөөе2 Лэе тэрийг хардаа. Тэр миний сүйт бүсгүй гэсэн.

9adb36369c0c05a4e9e5252d437fe9d5/иймэрхүүг/

Түүний зүглүү хартал гоёмсог даашинз өмсчихсөн үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Гэхдээ тэрний харц нь таалагдсангүй миний төсөөлж байснаас шал өөр ихэмсэг, бардам, бусдыг дорд үзсэн харж байлаа…

Крис: зивүүн хүүхэн байна таалагдаж байна шүү хахаха

Тэр наашаа алхаж ирээд…

Ажүн: Танилцсандаа таатай байна гээд хэлчихсэн нь дээр байх

Крис: надад бас. Өнөөдөр хоцорч байх чинь? Цагаа яг барьдаг хүн гээд байх шиг байсан

Ажүн: би хоцордоггүй юм. Бусад хүмүүс л цагаасаа эрт ирдэг. Намайг ирсэн цагт л бүх юм эхэлдэг юм. =явах=

Крис: сүрхий охин байна шүү хха муухай ааштай юм. Чамтай захиа бичиж байхдаа иймэрхүү байсан уу? Мэдээж тийм л байх л даа. Чамайг тэсч чадсаныг би биширж байна шүү хха

Би: үгүй дээ ийм байгаагүй… их эелдэг байсан…

Хараад үнэхээр их гайхлаа… тийм эелдэг зүйлсийг бичдэг байсан охин ийм ааштай байна гэдэг байж боломгүй зүйл… Крис шиг л өөр хүнээр бичүүлсэн байх…

Би: би гарж агаарлаж байгаад ирье…

Крис: тэг тэг

Гадаа гараад хартал сакураны мод байлаа…. ойртоод очтол нэг хүн санаа алдаад сууж байв…

?: хөөе..

Би: би юу?

?: тийм ээ. Надад ногоон цай аваад ир

Би: гэхдээ энэ үдэшлэг дээр тиймэрхүү зүйл…

?: олоод аваад ир!

Би: а-айн

?: гу-гуйж байна

Би: аан за

Буцаад үдэшлэглүү ороод энэ тэндээс ногоон цай олоод өөртөө ч бас найруулаад аваад гарлаа…

?: баярлалаа гээд хэлчихсэн нь дээр байх.

Би: зүгээр дээ.. гээд түүний царайлуу хартал Крисийн сүйт бүсгүй байлаа…

Ажүн: Энэ мод их гоё юм… яг л манайд байдаг шиг…

Би: а-аан тиймээ. Чи ногоон цайнд дуртай юм уу?

Ажүн: тийм ээ…

Захиаг бичсэн хүн тэр өөрөө мөн юм шиг байна… муухай ааштайгаа хэлж байсан… хэрвээ тэр үнэхээр мөн юм бол би түүний хажууд үргэлж байхыг хүсэж байна

Сургууль дээр…

Крисийн найзуудтай сууж байтал Ажүн бид хэд дээр ирлээ

Крис: ҮҮҮҮ~ манай сүйт бүсгүй хахахаха

Сэхүн: хөөрхөн юмаа

Крис: юу нь хөөрхөн байгаа юм шал сонин царайтай байгаа биздээ хахахаха

Ажүн: Чи ядаж наад духан дээрээ гарсан батгаа цэвэрлэчихээд намайг сонин царайтай гэж хэл. Ямартай ч чамаас дээр царайтайдаа баярлаад ч байх шиг. =суух=

Крис: чи надтай захиа бичиж байхдаа ийм байгаагүй.

Ажүн: харин би чамайг арай ухаантай хүн гэж бодож байлаа. Ийм 2р ангийн хүүхдийн сэтгэхүйтэй хүн гэж санасангүй.

Чэн: Еээээ андаа 5:0 хахахаха

Крис: ХӨӨЕ чи

Ажүн: амаа угаачихаад орил… =надлуу харах= Чи Крисийн туслах гэсэн байх аа? Энэ нэр горил шиг эзэндээ үнэр дарагчтай ОО авч ирж өг.

Сэхүн: эээ л дээ татлаашдээ ваааахахаха

Ёол: уул нь манай Крисийг хэр баргийн авгай нар хэрүүлээрээ бардаггүй байхгүй юу хахахаха

Цайны цагаар тэр хэд үргэлж байдаг шигээ инээлдээд хоолоо идэж байв

Ажүн: би хоол идэж байхдаа ярьдаг хүмүүст дургүй

Крис: тэгвэл өөр газар очиж суу

Ажүн: би дуртайдаа энд суугаагүй

Крис: тэгээд яваач

Ажүн: Лэе чамд скоч байгаа юу?

Би: яах гэж?

Ажүн: хажуудаа байгаа горилынхоо аман дээр наачих

Сурсан зангаараа сурлуулийн дээвэр дээр гартал хэн нэгэн дээшээ хараад сууж байлаа…

Би: х-хэн бэ?

Тэр надлуу эргэж харчихаад буцаад тэнгэрлүүгээ ширтэв… Ажүн байна… тэнгэр ширтэж байгаа нь үзэсгэлэнтэй юм…

Ажүн: Би муухай ааштай болохоор хэцүү байна уу?

Би: үгүй ээ.

Ажүн: худалч гэдэг нь… би өөрөө ч мэднээ бусад хүмүүст муухай харьцдаг гэдгээ

Би: мэднэ ээ. Чамайг дотроо ямар цайлган бас хөөрхөн гэдгийг…

Ажүн: я-яаж?

Би: зүгээр л мэдрэмж ч гэх юм уу даа…

Ажүн: магадгүй Крис над шиг байх

Би: юу?

Ажүн: тэр гаднаа их тэнэг л дээ гэхдээ надтай захиа бичиж байхдаа их ухаалаг буйр суйртай байсан

Би: Крис чамд таалагддаг байсан юм уу?

Ажүн: зөвхөн захиа бичиж байхдаа л… намайг ойлгодог бас итгэж болохоор хүн шиг санагддаг байсан… татагдаж эхлэж байтал Жинхэнэ түүнтэй уулзаад…

Крис: тэр захиа бичиж байсан хүн чинь би бишээ

Би: г-гэнэт хаанаас гарж ирчихээд ямар худлаа юмаа яриад байгаа юм бэ?? Алив бууцгаая

Крис: үгүй ээ хахахаха Ажүний царайг яахыг хармаар байсан юм. Тэр хүн чинь би биш өөр хүн

Би: битгий хэл гуйя

Крис: чи битгий бид 2ын ярианы дундуур ороод бай буугаач

Ажүн: тийм шүү бууж байсан нь дээр байх. Чиний өмнө эзнийг чинь сургуулийн дээвэр дээрээс шидэх эвгүй юм.

Крис: ЛЭЕ хурдан буу!

Би: ойлголоо =дээврийн хаалгыг нь хаагаад шатаар буух=

Крис одоо хэлчихвэл юу болох бол? Ажүн надаас зайгаа барих байхдаа… иүүнийг надаас холдох вий гэхээс айж байна… уул нь Крист битгий хэл гэж гуйсан ч тэр хэлчихлээ… гэхдээ ч над шиг амьтан Ажүн шиг гэгээлэг хүнтэй хамт байж таарахгүй… тэгээд ч тэр Крисийн эхнэр болох болно…

Нэг давхарт сууж байтал Крис над дээр ирэв…

Крис: Ажүн дээр оч

Би: юу?

Крис: би хэлчихсэн тэр чамайг хүлээж байгаа байх.

Би: гэхдээ…

Крис: би тэрэнтэй гэхлэхгүй болохоор тайван байж болно оо. Чамайг тэрэнд сэтгэлтэйг чинь мэдэж байна. Тэр ч бас чамд татагдаж байгаа гэсэн тийм байхад хэдий Ажүн надад таалагдаж байсан ч би тэрэнтэй гэрлэхийг хүсэхгүй байна. үүнийг чамайг 5жил өөрийн бохир ажлуудаа хийлгэсний хариу гээд ойлгочих. =явах=

Би ч түүний ардаас харж зогсож байгаад дээвэрлүү гүйлээ… баяртай байна бас жаргалтай байна… гэхдээ Ажүн юу гэх бол???

/Дээвэр дээр Ажүн Крис 2ын ярьсан зүйл/

Ажүн: чамайг биш гэж гадарлаж байсан юм

Крис: чамд захиаг бичиж байсан хүн сонирхолгүй байна уу?

Ажүн: бараг л гадарлачихлаа…

Крис: юу вэ уйтгартай юм. жаахан ч гэсэн гайхсан царай үзүүлээч

Ажүн: гайхахаар мэдээ биш. Чам шиг 3р ангийн сэтгэхүйтэй хүний бичиж чадахааргүй захианууд юм чинь

Крис: Би чамтай гэхлэхгүй =.=

Ажүн: тэгвэл тэгнэ л биз. Харин намайг битгий хөлдөө чирчихээрэй

Крис: угаасаа тэгчихнэ… нээрээ чи буруу гадарласан байж магадгүй. Захиа бичиж байсан хүн бол Лэе шүү.

Ажүн: мэдэж байна.

Крис: буулаа за! =.=

таалагдвал сэтгэгдлээ бичээрэй 😀

Advertisements

8 comments on “Орлосон захидал Oneshot

    • Iim anti zangaa blogt gargahgui bval sain baina. Manai blog #For exotics(exo-l) gdeg nerteeg anzaaraagui yu?! Oguulleguud zuvhun exogoor bichigdene! Tegeheer ymar neg uur hamtlagiin talaar durdahgui bval sain bna..

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s